солонгос соёл судлал

Солонгос үндэсний ханбугийн төрөл, ямар баяр ёслолуудаар өмсдөг, ханбугийг бүрдүүлдэг гоёл чимэглэл зэрэг талаар мэдээллийг хүргэж байна.
Монголд Солонгос үндэстний зан заншил, хоол, соёл нилээд танигдсан, төдийгүй 2 орон хоорондоо ажиллаж амьдарч байгаа хүмүүсээсээ хамааран Солонгос гэх орон Монголд нилээд танил болж ирсэн.

Солонгос орон бол үндэсний их үзэлтэй, соёл заншлаа хэзээ ч хаяж гээдэггүй онцлогтой орон гэгддэг. Тэр ч утгаараа солонгосын алдарт үндэсний хувцас болох ханбугийг мэдэхгүй хүн байдаггүй биз. Харин Ханбуг нь хэрхэн үүссэн, ямар төрөлтэй, юу юунаас бүрддэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхийг зорилоо.

Өнөөгийн өмсөж байгаа ханбуг нь Кунзийн сургааль голлодог байсан Жусоны үеийн (1392-1910) ханбугаас гаралтай.


солонгос ханбугХааны ордны хувцаслалт
Жусоны хаанчлалын эхэн үеийн хаадууд Кунзийн сургаалыг хатуу чандлан мөрддөг байсан. 

Ханбугийн өвөрмөц, онцлог
Ханбугийн онцлог нь янз бүрийн өнгө, хээ оруулснаараа ялгардаг. Ихэнхи жугори нь урдуураа зангиддаг урт бүчтэй байна. Энэхүү урт бүчийг зангидсанаар отгорем болдог. 'Отгорем' гэдэг бол ханбугийн өвөрмөц сайхан байдал, чанарыг харуулах гол гурван үзүүлэлтийн нэг маш чухал зүйл юм. Нөгөө хоёр нь ханцуйн нугалаа, жугоригийн энгэр хоёр юм. 

Эмэгтэй хүний ханбуг нь юбка, хүрэм хоёроос бүрддэг. Үүнийг ихэвчлэн чима-жугори гэж нэрлэдэг. Чима нь юбкаг хэлж байгаа солонгос үг, жугори нь хүрэм. Харин эрэгтэй ханбуг нь богино хүрэм, өмдөөс бүрддэг. Үүнийг бажи хэмээн нэрлэдэг.


ЭРЭГТЭЙ ХАНБУГ

эрэгтэй ханбуг

Гат (Эрэгтэй хүний малгай)
Дурумаги
Дурумаги бол онцгой явдлуудаар цамц, өмдний гадуур өмсдөг урт өмсгөл юм.

Бажи
Бажи бол эрэгтэй ханбугийн доод хэсгийг хэлдэг. Барууны өмдүүдтэй харьцуулахад солонгос үндэсний өмдүүд нь ерөөсөө бие барьдаггүй.

Котцин
Цэцгэн хээгээр чимэглэгдсэн торгон гутлыг котцин гэдэг. Чимагийн доод хэсгийг гуталтайгаа хослуулан ижил хээтэй өмсөх нь хамгийн загварлаг сайханд тооцогддог.





ЭМЭГТЭЙ ХАНБУГ

эмэгтэй ханбугЖугори Жугори нь ханбугийн дээд хэсэг. Эрэгтэй хүний жугори нь илүү том, энгийн байхад эмэгтэй хүний жугори илүү богино, хээгээр чимэглэгдсэн байдаг.

Донжун Донжун нь ханбугийн эмжээр юм.


Отгорим
(Уяа, бүч) Энэ нь эмэгтэй хүний өмсгөл, чима(юбка)-ийн урдаас унжих бүч, энэ гоёл чимэглэл байна.

Бэрэй (Жугори-ийн ханцуй)
Бэрэй гэдэг нь Жугори (үндэсний хүрэм) болон магожа (гадуур хүрэм)-ийн ханцуйны доод хэсгийг хэлдэг.



Чима

Чима нь эмэгтэй хүний өмсгөлийн гадуураа өмсдөг юбка. Хэд хэдэн төрлийн чима байна: нэг давхар, хоёр давхар, хөвөнтэй.

Хээ
Уламжлалт хээ, чимэглэл нь ханбугийг хамгийн сайхан харагдуулахаар төрөл бүрийн өнгө хосолсон байдаг. Ургамал, амьтан, байгалийн дүр төрхийг харуулсан хээг чимагийн ирмэгээр, доогуур хэсгээр чимдэг.

солонгос оймсБюсон
Бюсон нь хос оймсыг хэлдэг.





ХАНБУГИЙН ТӨРЛҮҮД

Ханбуг нь нийгмийн гарал, хүйс, наснаас хамааран хэд хэдэн төрөлд ангилагдана. Өнөөдөр ханбугийг ихэвчлэн онцгой үйл явдал, ёслол дээр л өмсдөг болжээ. Үүнд: хурим, 61 нас хүрсний төрсөн өдөр, баяр наадмууд.

Mюнгёл Ханбуг
Солонгосчуудад эцэг эх дээрээ Шинэ жилийн эхний өдөр, өглөө эрт ирж, мөргөн өөрсдийн хүндлэлээ үзүүлдэг ёс бий. Харин энэ үед эцэг эх, хүүхдийн аль аль нь ханбуг өмссөн байдаг. Хүүхдийн ханбуг нь солонгын хээтэй жугори (хүрэм), чима (охидын юбка) эсвэл бажи (хөвгүүдийн өмд)-нөөс бүрддэг.

Дол Ханбуг
Хүүхэд төрсөн хамгийн эхний өдөр буюу дол өдөр урт удаан, эрүүл энх амьдралыг хүсэн баяр тэмдэглэдэг. Хүүхдүүд энэ тусгай өдөр дол ханбугийг өмсдөг. Хөвгүүд ихэвчлэн ягаан жугори (хүрэм), урт хөх горюм (бүч)-тэй өмсдөг бол охидууд солонгын хээтэй жугори өмсдөг байна. Харин саяхнаас охидууд дангуй гэх ёслолын нэгэн төрлийн хүрэм өмсөх болжээ.

Хоёгабюн Ханбуг
Хүүхдүүд эцэг эхийнхээ 61 насны ойг тэмдэглэхдээ урт удаан амьдралыг бэлгэдэн өмсдөг. Эрэгтэй хүмүүс 61 нас хүрээд гюмванжобук, эмэгтэйчүүд дангуй өмсдөг.

Холибук (Хуримын ханбуг)
Энэ ханбуг нь өдөр тутмын өмсдөгтэй адилгүй, уламжлалт хуримын ханбуг нь гэрэлтсэн тод өнгүүдээрээ ялгардаг. Сүйт залуу бажи (өмд), жугори (хүрэм), жогги (дотуур цамц), магожа(гадуур хүрэм), дурумаги (хамгийн гадуурх хүрэм) өмсдөг. Сүйт бүсгүй ногоон өнгийн чима (юбка), шар жугори (богино хүрэм), вонсам(сүйт бүсгүйн урт өмсгөл) өмсдөг. Үсээ жокдури (толгойн гоёл)–оор чимдэг.

Comments

Popular posts from this blog

солонгос хэл анхан шат